Онцлох ишлэл |
|
"2023 он бол Монгол улсын гадаад өрийн хувьд онц чухал жил байна." - Г. Маргад Ти Ди Би Секьюритис ҮЦК Мэргэжлийн хөрөнгө оруулагчийн хэлтсийн захирал |
|
|
|
Онцлох шинжилгээ |
|
2031 он хүртэл Засгийн газрын болон Хөгжлийн банкны бондуудын өр төлбөр болох 3.6 тэрбум ам долларын үндсэн төлбөрийн өглөг байгаагаас 30 орчим хувь нь буюу 1.2 тэрбум ам долларын өрийг 2023 онд төлөгдөх хуваарьтай байгаа нь ирэх жил өрийн дарамт ихтэй жил болохоор байгааг илтгэж байна. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Хувьцааны зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 35,069.23 нэгжид хүрч, 0.6%-ийн бууралттай хаагдлаа. Баасан гарагт Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсөв УИХ-ын чуулганаар батлагдлаа.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: 10-р сарын АНУ-ын инфляц хүлээлтээс давж буурсантай холбоотойгоор АНУ-ын хувьцаанууд өндөр өсөлттэй байлаа. Инфляцын тайлан мэдээлэгдсэн Пүрэв гарагт "S&P 500" индекс 5.5% гаруй өссөн нь 2020 оны 4-р сараас хойших өдрийн хамгийн өндөр өсөлт боллоо. Технологийн "NASDAQ Composite" индекс 8.1%, S&P 500 индекс 5.9% тус тус өсөлттэй хаагдлаа.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 10-р сарын инфляц хүлээлтээс давж буурсан нь Европын хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж улмаар хувьцааны зах зээлийг илэрхийлэх голлох индексүүд эерэг өгөөжтэй байлаа. Гэсэн хэдий ч Евро бүсийн эдийн засгийн хэтийн төлөв таагүй хэвээр байна.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. "NIKKIE 225" индекс 3.9%, "TOPIX" индекс 3,3%-иар тус тус 7 хоногт өсөж хаагдлаа. АНУ-ын 10-р сарын инфляц хүлээлтээс давж буурсан болон БНХАУ-ын цар тахлын дэглэм суларч болзошгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө. Японы иен ам.долларын эсрэг 7 хоногт 146.6-аас 138.8-д хүрч чангарлаа. Японы төв банкны интервенц болон АНУ-ын банкнаас бодлогын хүүгээ өндрөөр өсгөх хүлээлт буурсан нь иений ханш чангарахад гол нөлөөг үзүүллээ.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: 10-р сарын АНУ-ын инфляц хүлээлтээс давж буурсан болон төрийн өмчит банкнууд орон сууцны зах зээлд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн нь БНХАУ-ын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Хямралтай байгаа орон сууцны зах зээлийг дэмжихээр төрийн өмчит банкнууд 56 тэрбум ам.долларын зээл олгох төлөвтэй байгааг Bloomberg мэдээллээ. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
Бондын зах зээл |
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 4,881 ширхэг бондыг нийт 487.70 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: 10-р сарын АНУ-ын инфляцын түвшин хүлээлтээс давж буурснаар АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 7 хоногт бууралттай байлаа. АНУ-ын 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 7 хоногт 4.17%-иас буурч 3.82%-д хүрлээ. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ баталлаа |
2022.11.11 |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс 2023 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталлаа. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн дагуу 2023 онд инфляц нэг оронтой тоонд, дунд хугацаанд 6+-2 хувийн интервалд хүрэхээр байна.
Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд хяналт шалгалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх ажлууд үргэлжлэн хийгдэж, салбарын макро стресс тестийн аргачлалыг боловсронгуй болгоно гэж тусгасан байна. |
Дэлгэрэнгүй |
Инфляц ирэх онд ч өндөр түвшинд хадгалагдахаар байна |
2022.11.11 |
Төрөөс Мөнгөний бодлогод баримтлах үндсэн чиглэлд инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд авчрахаар зорьж байгаа нь олон улсын байгууллагуудын төсөөллөөс эерэг байна.
Есдүгээр сард Азийн Хөгжлийн банк Монгол Улсын 2023 оны инфляцын төсөөллөө 9.3 хувиас өсгөж, 11.6 хувь болгосон юм. Харин Дэлхийн банк 2023 онд инфляц 10.5 байна гэж төсөөлж байгаа бол Олон Улсын Валютын Сан (ОУВС) 12.3 хувь хүрнэ гэж тооцоолжээ. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ |
|
"БАТС ҮЦК" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД БРОКЕРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ СЭРГЭЭЛЭЭ |
2022.11.11 |
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 63 дугаар зүйлийн 63.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, СЗХ-ны 2019 оны 04 дүгээр тогтоолоор баталсан "Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагааны багц дүрэм"-ийн 1 дүгээр хавсралт "Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ын 8.4 дэх хэсгийг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 628 тоот тогтоолоор "Батс ҮЦК" ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээлээ. |
Дэлгэрэнгүй
|
“АЗИА ПАСИФИК СЕКЬЮРИТИС ҮЦК” ХХК, “ГЕНДЕКС ҮЦК” ХХК БОЛОН "МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙГ МХБ-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА |
2022.11.09 |
СЗХ-ны 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 493, 494, 495 дугаар тогтоолоор үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан "Азиа Пасифик секьюритис ҮЦК" ХХК, “Гендекс ҮЦК” ХХК болон “Монгол хувьцаа ҮЦК” ХХК-ийг МХБ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22 болон 23 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлээс тус тус хаслаа. Ийнхүү МХБ-ийн гишүүн үнэт цаасны компанийн тоо 52 боллоо. |
Дэлгэрэнгүй
|
|
|
|